Бэлэн загвар
Бэлэн загвараас сонгоод өөрийн төслийн
мэдээлэл, зургаар хурдан нээлтээ хий
Бэлэн загвараас эхлээд зөвхөн таны төсөлд зориулсан вэбсайт хүртэл — хэрэгцээндээ тохирохыг сонгоорой.
Бэлэн загвараас сонгоод өөрийн төслийн
мэдээлэл, зургаар хурдан нээлтээ хий
Таны орон сууцны төсөл, брэндэд зориулж
шинэ нүүр хуудсыг эхнээс нь зохионо
Өөр төрлийн төсөл эсвэл шинэ санаа байна уу?
Хамтдаа хэлэлцээд хэрэгжүүлье
Загвар бүр өөрийн өнгө төрх, хөдөлгөөнтэй. Компьютер, таблет, утсан дээр хэрхэн харагдахыг шалгаад өөрт тохирохыг сонгоорой.
Таалагдсан загвараа сонгоод бидэнтэй холбогдоорой →
Худалдан авагч таны төслийг вэбсайтаас нь бүрэн ойлгох боломжтой — өрөөний төлөвлөлт, 3D VR аялал, мастер төлөвлөгөө, байршил.
Анхны уулзалтаас эхлээд вэбсайтаа нээх хүртэл алхам бүрт хамт байна.
Утсаар эсвэл имэйлээр холбогдож төслийнхөө талаар ярилцана.
Бэлэн загвараас сонгох, эсвэл шинэ санаагаа хамтдаа тодорхойлно.
Бид хөгжүүлж, та явцыг харж санал өгнө. Засвараа хамтдаа хийнэ.
Шалгаж дуусаад таны домэйн дээр вэбсайтыг нээж, хүлээлгэн өгнө.
Бэлэн загвар ашиглавал ихэвчлэн 1–2 долоо хоног, шинээр зохиох бол 3–5 долоо хоног болно. Хугацаа нь таны материал (зураг, төлөвлөлт, мэдээлэл) хэр бэлэн байгаагаас ихээхэн хамаарна.
Үнэ нь сонгосон загвар, хуудасны тоо, 3D VR аялал, олон хэл зэрэг нэмэлт боломжоос хамаарна. Төслийнхөө талаар хэлбэл бид тусгай үнийн санал илгээнэ.
Лого, брэндийн өнгө, төслийн рендер зураг, мастер төлөвлөгөө, өрөөний төлөвлөлт, үнэ болон холбоо барих мэдээлэл. Дутуу зүйлийг хэрхэн бэлдэхэд бид зөвлөнө.
Танай архитектор, визуализаторын хийсэн 360° рендерийг ашиглах боломжтой. Байхгүй бол эхлээд жишээ зургаар нээгээд, бэлэн болмогц сольж болно.
Тийм. Үнэ, үлдсэн айлын тоо, зураг зэрэг мэдээллийг шинэчлэхэд бид тусална. Нээлтийн дараах засвар, дэмжлэгийн нөхцөлийг урьдчилан тохиролцоно.
Домэйн (жишээ нь .mn) болон хостинг сонгох, тохируулахад бид бүрэн тусална. Вэбсайт таны нэр дээр бүртгэгдэж, бүрэн эзэмшил тань байна.
Бэлэн загвар уу, шинэ санаа уу — аль нь ч байсан хамтдаа таны төслийг гэрэлтүүлье.